АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

ahmad-1

XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх Морин жилийнсар шинийн баярыг тохиолдуулан Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ж.Наранбаатар 2014 оны 01 дүгээр сарын 29-нд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын 2013 онд хийсэн ажил, ололт амжилтын талаар мэдээлэл хийж, тус газрын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ахмадуудын хэлсэн үнэтэй санал, зөвлөгөө чухал болохыг онцолж, талархал илэрхийллээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон уламжлал ёсоор ахмадуудаа цайлж гарын бэлэг гардуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлэн сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ahmad-2

Premium Wordpress Themes by UFO Themes