“АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН АСУУДЛУУД” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЛАА

2015.05.21
sport1

Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Монголын зочид буудлуудын холбоо хамтран 2015 оны 5 дугаар сарын 21-нд Улаанбаатар зочид буудалд “Зочид буудлын, ажил үйлчилгээний аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсад 2016 онд зохион байгуулагдах “АСЕМ”-ын Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын удирдлага, ажилтнуудад зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалтад тавигдах шаардлага, анхаарах асуудлаар тус газрын Сургалтын төвийн ахлах ажилтан, дэд хурандаа Х.Ононбаатар, ахмад Г.Ганзориг нар лекц уншлаа. Тус сургалтад Бэст Вэстэрн Примьер Туушин, Кемпински Хаан Палас, Пума Империал зэрэг томоохон зочид буудлуудын нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.

 

Premium Wordpress Themes by UFO Themes