Бээжин, Парис үхлийн вирусын эсрэг тэмцэхээр боллоо

2014 оны 10 дугаар сарын 21

Баруун Африкт гарсан Эболагийн тархалттай тэмцэхээр Хятад, Франц улс хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон Франц улсын гадаад хэргийн сайд Лаурент Фабиус ням гарагт Бээжинд уулзаж, санал солилцсон байна.

Уулзалтын дараагаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дурьдсанаар тэд Франц болон Хятад дахь тусгай лаборатороор дамжуулж Эбола вирусын судлагаа шинжилгээний ажил явуулах, тархацын талаар онцолж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдсэн байна.  Энэхүү өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэхэд мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор тархалт өндөртэй улс орнуудад хүмүүнлэгийн болон эмнэлэгийг багийг нэмэгдүүлэх болно гэжээ. Хятад болон Франц улсууд тус өвчний халдвар гарсан гуравдагч оронтой орон нутгийн олон нийтийн эрүүл мэндийн системийг сайжруулахад хамтран ажиллах болно.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэд олон улсын холбоонд өвчний халдвар авсан орнуудад тусламжаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.

http://usa.chinadaily.com.cn/epaper/2014-10/21/content_18777786.htm

Premium Wordpress Themes by UFO Themes