ДЭЛХИЙН ТУЛААНЫ УРЛАГИЙН ИХ НААДАМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд 61 орны баг тамирчид оролцсон “Дэлхий тулааны урлагийн их наадам” зохион байгуулагдлаа.

 Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, дэслэгч Г.Бат-Эрдэнэ 67 кг-ийн кикбоксын төрөлд 27 орны тамирчдаас Орос, Иран, Туркменистан, Алжир, Турк улсын тамирчдыг ялж, хүрэл медаль хүртлээ. Мөн тэмцээний сүүлийн өдөр мэргэжлийн кикбоксын К-1 төрөлд оролцон, өрсөлдөгчөө эхний раундад буулган авч ээлжит ялалтаа байгуулан Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж, бахдам амжилт гаргалаа.

Дэлхийн тулааны урлагийн их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчиндаа цаашдаа спортын улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

bat1
bat2
bat3
bat4
bat5
bat6

Premium Wordpress Themes by UFO Themes