ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙ

2015-08-27

ASEM

 Гишүүн орнуудын 323 хууль тогтоогчдоос бүрддэг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей тус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцон, зөвлөмж гаргах замаар гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагуудын оролцоог өргөжүүлэх,  тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1991 онд байгуулагдсан бөгөөд гишүүн орнуудад ээлжлэн  чуулж цаг үеийн тулгамдсан болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны асуудлуудаар тунхаг бичиг гаргадаг.

 Энэхүү чуулганд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, Ассамблейн гишүүдийн асуултанд хариу өгдөг. Парламентын Ассамблей  гишүүн орнуудын парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орнуудын сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх  ажиллагааг мөн явуулдаг.

 ЕаБХАБ-ын Парламентын ассемблейн товчоо

Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, санхүүгийн дарга, гурван ерөнхий хорооны ажилтан болон чөлөөнд гарсан Ерөнхийлөгчид ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн товчоонд ажилладаг. Тэд жилийн чуулганаар Ассемблейгаас сонгогддог. Товчоо нь байнгын хорооноос хэлэлцсэн гуравны хоёр буюу олонхийн санал авсан шийдвэрийг хангахад үүрэг хүлээнэ. Тус товчоо 2014 оны 12 дугаар сарын 03-нд Швейцарийн Базел хотноо уулзалт зохион байгуулсан.

 ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей чуулганы хуваарь

2015 оны 02-р сарын 18-20
Өвлийн чуулган (Вена)
2015 оны 04-р сарын 26-27
Уулзалт  (Копенгаген)
2015 оны 07-р сарын 6-10
Улиралын зөвлөгөөн (Хельсинг)
 2015 оны 09-р сарын 16-18
Намрын чуулган (Улаанбаатар, Монгол Улс)
2015 оны 12-р сарын 02
Уулзалт  (Белград)

Premium Wordpress Themes by UFO Themes