МАРШ-ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

marsh-1

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид  2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Марш тактикийн тэмцээн:

  1. Жагсаалын бэлтгэл
  2. Гардан байлдааны үзүүлэх тоглолт
  3. Саадтай зурвас
  4. “Марш” гүйлт
  5. Буудлага
  6. Хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт төрлүүдээр явагддаг байна.

Марш тактикийн тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд алба хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдан захирах арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тэмцээнд Харуул хамгаалалтын алба I байр,Төрийн Ордны хамгаалалтын алба II байр, Хамгаалалтын хэлтэс III байр тус тус эзэллээ.

marsh-2 marsh-3

Premium Wordpress Themes by UFO Themes