“МОНГОЛ ЦЭРЭГ-2016” ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2016.03.25
tsereg1

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Практик буудлагын спортын уламжлалт тэмцээн 2016 оны 03 дугаар сарын 13-нд тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон буудлагын спорт сонирхогчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газраас 2 баг оролцсон бөгөөд гар бууны төрөлд хурандаа С.Баярсайхан ахлагчтай баг 2-р байранд, карабин бууны төрөлд х/ч Ц.Адилтулга ахлагчтай баг 3-р байранд тус тус шалгарлаа. Ганцаарчилсан дуэль гар бууны төрөлд тус газрын ажилтан, ахмад Г.Баярмагнай бусад оролцогчдоосоо цэц мэргэнээрээ шалгарч, 1-р байранд орж,  дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

tsereg2

Premium Wordpress Themes by UFO Themes