“МЭРГЭН БУУДАГЧ-2014” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БАГААР ШАЛГАРЛАА

Батлан хамгаалах их сургуулын галын бэлтгэлийн тэнхмийн анхны дарга дэд хурандаа С.Цэрэнсодном агсны нэрэмжит “МЭРГЭН БУУДАГЧ-2014” тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Батлан хамгаалах их сургууль, Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги нэгтгэлүүд, Төрийн тусгай хамгаалалтын газар гэсэн нийт 23 баг оролцсон байна.

Тэмцээний эцсийн дүнгээр хошууч Ж.Гантөмөр ахлагчтай Төрийн тусгай хамгаалалтын газрын баг тэргүүн байр, гар бууны эмэгтэйчүүдийн төрөлд ахмад Б.Онон нэгдүгээр байр, автомат бууны эмэгтэйчүүдийн төрөлд ахмад Х.Эрдэнэтуяа хоёрдугаар байранд тус тус шалгарлаа.

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

buriad1
mergen2
mergen3
mergen4

Premium Wordpress Themes by UFO Themes