ОЛОН УЛСЫН “АХМАДЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2015.10.06

Олон Улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн тусгай хамгаалалтын газраас 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ахмадуудаа “Их Тэнгэр цогцолбор”-т хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд үе үеийн төлөөлөл болсон 200 гаруй ахмад настан оролцсон бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон уламжлал ёсоор ахмадуудаа цайлж гарын бэлэг гардуулсан.  Арга хэмжээний үеэр О.Батмөнх, Н.Данан нарын 2 ахмад ажилтанд ТЕГ-ын даргын тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын хүндэт тэмдэг, 10 ахмад ажилтанд буцалтгүй тусламж гардуулан өгсөн байна.

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын зөвлөл болон хамт олноос ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан насалахын ерөөл дэвшүүлье.

 

 

Premium Wordpress Themes by UFO Themes