ОЛОН УЛСЫН ПРАКТИК БУУДЛАГЫН “MONGOLIAN OPEN 2014” ТЭМЦЭЭНД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

2014.06.30                                                                                                              Улаанбаатар хот

 Монголын практик буудлагын холбооноос энэ сарын 28-нд “Mongolian open 2014”олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд ОХУ, Малайз, Сингапур, Тайван, Казакстан, Монгол гэсэн 6 орны баг, тамирчид оролцсон бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газрын “Хишигтэн” баг 3-р түвшний гар бууны “ПРОДАКШН” ангилалд 1-р байр,  “Хишигтэн сүлд” баг олон улсын нээлттэй тэмцээний “КЛАССИК” ангилалд 1-р байрыг тус тус эзэлсэн байна. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, ахмад Г.Баярмагнай практик буудлагын спортын 3-р түвшний олон улсын нээлттэй тэмцээний “ПРОДАКШН” ангилалд улсын аварга 1-р байранд, олон улсын тэмцээнд мөнгөн медаль, ахмад Х.Ариунтулга олон улсын тэмцээнээс 2-р байр, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2-р байр, дэд хурандаа С.Баярсайхан гар бууны “ПРОДАКШН” төрөлд 2-р байранд орсон байна. Практик буудлагын спортын “Mongolian open 2014” олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчддаа баяр хүргэхийн ялдамд цаашдын олон улсын болон улсын тэмцээнд спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

buudlaga-1

Premium Wordpress Themes by UFO Themes