Оросын засгийн газар Эболагаас урьдчилан сэргийлэх нэмэлт тоног төхөөрөмжийг нисэх онгоцны буудлуудад байрлуулахыг тушаажээ

2014 оны 10 дугаар сарын 17

Өргөн тархаад буй Эбола вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Оросын нисэх онгоцны буудлууд нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоно хэмээн засгийн газрын хэвлэл, мэдээлэлийн албанаас баасан гарагт мэдээлсэн байна. Мянга гаруй Африк оюутнуууд тусгай эрүүл мэндийн хяналтанд байгаа аж.  Кабинет Эболагийн тархацийн талаар Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй баасан гарагт хэлэлцсэн байна. Тус уулзалтын үр дүнд үхлийн вирус тархаж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж Оросын нисэх онгоцны буудлууд удахгүй тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдох юм байна. Хэвлэл, мэдээлэлийн албанаас мэдээлснээр Оросын өндөр албан тушаалтнууд мөн урьдчилан сэргийлэх тусламжийн хүрээнд вакциний хөгжлүүлт, эмчилгээний тухай хэлэлцсэн юм.

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний болоннийгмийн хамгааллын хяналтын холбооны албаны эрүүл мэндийн тандалтын албанаас Гвинейд тусгай баг ажиллаж байгаа тухай мэдэгджээ. “Гвиней улсын Ерөнхийлөгч Конде ОХУ Эболатай тэмцэхэд тусламж үзүүлж буй явдалд гүн талархал илэрхийлсэн байна. Тэрээр тус багийн ажлын чанар, түвшинг магтаж, хямралын тархацыг ялан дийлэхэдитгэл найдвар төрүүлж байна хэмээжээ” хэвлэл мэдээлэлийн албанаас мэдээлжээ.

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний болоннийгмийн хамгааллын хяналтын холбооны албаны мэргэжилтнүүд баруун Африкт 6 долоо хоног ажиллаад ирсэн ба тэдэнд 20 өдрийн турш эрүүл мэндийн хяналт тавих юм байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын статистик тоогоор баруун Африкт 400-гаас илүү эрүүл мэндийн ажилтнууд вирусын халдвар авсан гэжээ. Оросын өвчний тархалт судлаач нар халдварын гол шалтгаан энгийн эрүүл ахуйн дүрмийг баримтлаагүйгээс болсон хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар Орос Улсад Эбола вирусийн халдварын талаар бүртгэгдээгүй байна.

Цаашдын урьдчилан сэргийлэх арга хэмжээнд баруун Африкаас тус улсад саяхан ирсэн бүх оюутнуудыг эмч нарийн эрүүл мэндийн хяналтанд орох болно хэмээн ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны орлогч дарга баасан гарагт мэдэгдсэн байна. Мянга гаруй оюутан байгаа хэмээн яамнаас мэдээлжээ.

 “ОХУ-д Эболагийн бодит аюул байхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Каганов хэлсэн ба бүх их сургуулиудад сэжигтэй зүйлтэй хэрхэн харьцах талаар заавар, анхааруулга өгсөн.

Москвагийн нисэх онгоцны буудалд газардсан Африкийн хоёр оюутан Орёл хотоос 350 км автобусаар явж байхад Пүрэв гарагт эмнэлэгт хүргэгдсэн аж.

 http://rt.com/news/196868-russia-ebola-airports-screening/

Premium Wordpress Themes by UFO Themes