Оросын эрдэмтэд хурдан үйлчилгээтэй Эболагийн вакцин гарган авахаар ажиллаж байна

2014 оны 10 дугаар сарын 20

Оросын эрдэмтэд Эбола вирусийн эсрэг олон эсийн үржилт бүхий эсрэг биетийг бүтээх технологийг хөгжүүлж байна. Хэрвээ энэхүү туршилт амжилттай болвол тун удахгүй энэ оны 12 дугаар сар гэхэд тус эмийг хэрэглэх боломжтой болох юм. Тест тавихад 24 цагийн дотор эерэг нөлөө үзүүлэх юм.

 Микроген- Оросын удирдагчдын нэг  олон хувилбарт зах зээлд антибиотек зохиох санаа орж ирсэн. Компани ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа-ийн Эрүүл мэндийн яамтай хамтран “хүний биеийн шингэн болон орчин дахь вирусыг түргэн шинжлэн судлах систем”-ийг хөгжүүлж байна. Хэрвээ туршилт амжилттай болвол компани нийлэгжүүлсэн эсрэг биетийг захиалгын үндсэн дээр эмчилгээг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Өвчтөний эрүүл мэндийн нөхцөл байдалд хурдан нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа бөгөөд ногоон гэрэл асвал эмийг нь 2 сарын дотор олон нийтэд үйлдвэрлэхэд бэлэн болно.

“Нийлэгжүүлсэн эсрэг биетийн хэрэглээ нь энэ цаг үед цусархаг  чичрэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хамгийн итгэл найдвар төрүүлэх хандлагатай байгаа юм ” хэмээн Микроген компаний Петр Канегин байгууллагынхаа веб сайтад мэдээлжээ. “Бусад туршилтын эмтэй харьцуулахад зөвхөн нийлэгжүүлсэн эсрэг биет 24 цагийн дотор эмчилгээний нөлөөг үзүүлж чадна ” хэмээн тэрээр дурьджээ. Нийлэгжүүлсэн олон эсийн үржилт бүхий эсрэг биетүүд нь хулганаас илүү вирус болон ферментээс инженер эсрэг биетүүдийг бий болгох технологийг үүсгэн байгуулсан.

Энэ нь иммуноглобулин генийн сегментийн колоноос  амин хүчлийн дараалалтай олон төрлийн нийлмэл биетүүдийг үүсгэдэг. Зөв дараалал нь тодорхой вируст таарч сонгогддог байна. Үүний үр дүнд эсрэг биетүүдийн эсрэгтөрөгч /антиген/-ийг танин илрүүлэх чадвар нэмэгддэг. Олон төрлийн нөхцөл байдалд амьд үлдэж чадах бөгөөд эсрэгтөрөгчид тэсвэртэй байна.

Африкт гарсан вирусын эсрэг Орос Улс шинэ туршилтын вакциныг илгээх амлалтаа биелүүлэхэд ойрхон байна. Эрдэмтэд туршилтын ажил 70-90 хувьтай байна хэмээн мэдэгджээ. Оросын эрдэмтэд эртнээс Эболагийн эсрэг 3 өөр төрлийн вакциныг гаргахаар ажиллаж байгаа ба эдгээрийн нэг нь клиникийн сорилтонд бэлэн болсон хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Жилийн эхнээс хил хязгааргүй тархаад байгаа баруун Африкт 4,000 гаруй хүн амийг хөнөөсөн өндөр халдвартай энэхүү өвчинд зориулсан лицензтэй эмчилгээ эсвэл вакцин одоог хүртэл алга байна.

http://rt.com/news/197416-ebola-russian-antibodies-vaccine/

Premium Wordpress Themes by UFO Themes