Спортын амжилтын буухиа үргэлжилсээр…

1. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын  “Кикбокс”-ын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь -70, -80, -90, +90 килограммын жингүүдээр зохион байгуулагдсан бөгөөд -70 кг-ийн жинд дэд ахлагч Сүх-Очир, -80 кг-ийн жинд ахлагч Б.Отгонбаяр, -90 кг-ийн жинд ахлагч Б.Насанбат, +90 кг-ийн жинд дэслэгч Л.Тодмандах нар жин тус бүр дээр аваргаллаа.

sport1
sport2
sport3

2. 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ТЕГ-ын “Одон бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ТТХГ-ын сургалтын төвийн зааланд зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 ангилалд явагдсан бөгөөд эмэгтэй төрөлд ТТХГ-ын ажилтан, ахмад Х.Эрдэнэтуяа хүртэл медаль хүртлээ.

sport4

3. “АПУ” ХХК-аас Харилцах байгууллагуудын хоорондох тэмцээнийг 2014 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын эрэгтэй, эмэгтэй баг амжилттай оролцож эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль, дартсын тэмцээнд багаараа хүрэл медаль, олс таталтын тэмцээнд багаараа алтан медаль, ширээний теннисийн тэмцээнд ахмад Х.Энхтуяа хүрэл медаль тус тус хүртэж багаараа цомын эзэд болцгоолоо.

4. Засгийн газрын агентлагуудын хооронд зохион байгууулагдсан олон төрөлт тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Төрийн тусгай хамгаалалтын газрын сагсан бөмбөгийн эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тамирчнаар Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, ахлах дэслэгч С.Батбямба тодорчээ.

sport5
sport6

5. “Нэгэн дээвэр дор” буюу Төрийн ордонд байрладаг байгууллагуудын хооронд зохион байгуулагддаг тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж “гар бөмбөг”-ийн тэмцээнд тус газрын эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 1 дүгээр байр эзэллээ.

 6. Тагнуулын Ерөнхий Газрын 2014 оны “Кудо”-гийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид амжилттай оролцож, 60 кг-ийн жинд дэд ахлагч Б.Хангай мөнгөн медаль, +75 кг-ийн жинд ахлагч Б.Насанбат алт, дэслэгч Б.Баяржаргал мөнгө, дэслэгч С.Батболд хүрэл медаль тус тус хүртэв.

Premium Wordpress Themes by UFO Themes