ТТХГ-ын тамирчид самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

   Самбо бөхийн болон байлдааны самбын 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 16 наас 19-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод явагдаж өнгөрлөө. Байлдааны самбын багийн аваргаар Сэлэнгэ аймгийн баг тодорсон бол ТЕГ-ын Эрч спорт хороо, Хүч спорт хорооны багууд удаалжээ.

   Байлдааны самбын төрөлд ТЕГ-ын Эрч спорт хороо, Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Э.Даваабаяр 74 кг-д алтан медаль, Г.Баянбат 68 кг-д, Ж.Пүрэвбаяр +100 кг-д тус тус мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар оролцлоо. Тус тэмцэээнд амжилттай оролцсон Т.Отгонзаяа дасгалжуулагчтай нийт баг тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье!

Premium Wordpress Themes by UFO Themes