Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулах нь сэдвээр сургалт зохион явуулжээ

2015-03-24

 ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын нэгдүгээр газрын Төрийн хамгаалалтын хэлтсээс санаачлан  “Төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.

Цагдаа, төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас төрийн тусгай хамгаалалт зохион байгуулах эрх зүйн үндэслэл, барилга, бусад зүйлийн орчинд хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хамгаалуулагчдыг тээврийн хэрэгслээр зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй нөхцөл байдлын үед төрийн хамгаалалтад хүч нэмэгдүүлэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан байна.
sport1

“Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангахад Гадаад харилцааны яамны оролцоо, хамтын ажиллагаа” сэдвээр Гадаад Хэргийн яамны Дипломат ёслолын газрын дарга Д.Бямбадорж хичээл заасан байна.

Сургалтад Төрийн тусгай хамгаалалтын газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Төмөр зам, Иргэний агаарын тээвэр, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс 69 алба хаагч оролцож, хамтын ажиллагааны явцад учирдаг бэрхшээл, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож, команд штабын сургалтыг ойрын хугацаанд зохион байгуулах зэрэг олон санал гаргаж, хамтран хэрэгжүүлэхээр болов.

Premium Wordpress Themes by UFO Themes