ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН “ЦАСНЫ БАЯР” БОЛЛОО

Төрийн тусгай хамгаалалтын газраас алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт ажлын алжаалыг нь тайлах зорилгоор “Цасны баяр”-ын арга хэмжээг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Богд хан уулын Богины ам “Дүнжингарав” цанны баазад зохион байгууллаа. Энэ үеэр ТТХГ-ын нийт алба хэлтсийн төлөөлөлөөс бүрдсэн 16 баг цасны сумо, олс таталт, буухиа тэмцээн гэсэн спортын гурван төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Нийт алба хаагчид цэвэр агаарт цанаар гулгаж, спортын тэмцээнд оролцож ажлын алжаалаа тайлж нэг өдрийг өнгөрүүллээ.

tsas-1 tsas-2 tsas-3

Premium Wordpress Themes by UFO Themes