Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит марш тактикийн тэмцээн боллоо

2015-04-25

Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн цэргийн нэгдсэн сургалтын төвд өнөөдөр боллоо. Марш тактикийн тэмцээнээр цэргийн хэргийн мэдлэг, авхаалж самбаа, хурд хүчийг сорьдог. Энэ удаагийн тэмцээнд 10 км замыг туулах бөгөөд  гранат шидэх, ерөнхий цэргийн саад туулах, буудлага, байгалийн саад, химийн норматив зэрэг даалгаврыг гүйцэтгэх аж. Энэ удаагийн тэмцээнээс шилдгүүдийг шалгаруулан нэг салаа болгож ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцох юм.

Энэ удаагийн тэмцээнд 10 км замыг туулах бөгөөд  гранат шидэх, ерөнхий цэргийн саад туулах, буудлага, байгалийн саад, химийн норматив зэрэг даалгаврыг гүйцэтгэх аж.
sport1

sport1

Марш тактикийн тэмцээний ерөнхий шүүгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Ариунболд:
sport1

Төрийн тусгай хамгаалалтын газар байгуулагдсанаас хойш буюу 1996 оноос өдийг хүртэл уламжлал болгон 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Тагнуулын ерөнхий газрын аварга шалгаруулах тэмцээн Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит болгон зохион байгуулагддаг. Энэ жилийн марш тактикийн тэмцээнд Тагнуулын ерөнхий газраас гурав, Төрийн тусгай хамгаалалтын газраас мөн гурван баг оролцож байна.

 Марш тактикийн тэмцээний ахлах шүүгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны дарга, хошууч А.Түмэнбаяр:

sport1
Энэ удаагийн тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газар болон Тагнуулын байгууллагын зургаан баг оролцож байна. Тэмцээний хамгийн хүнд даалгавар бол нэг минутын хугацаанд торон доогуур мөлхөх ёстой. Торон доогуур мөлхөж гарч ирсний дараа, оков хэсэг рүү гранатаа шидэж оруулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит бүх цэргийн марш тактикийн тэмцээн цэргийн нэгдсэн сургалтын төвд болно. Өнөөдрийн тэмцээнээс шалгарсан тамирчдаас шигшэж 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд орно.

  • Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байранд ТОХА, 2-р байранд ХХА тус тус эзэлжээ.

sport1

 

/ 1-р байр ТОХА /

sport1

/ 2-р байр ХХА /
sport1

sport1

sport1

sport1

sport1

sport1

sport1

sport1

sport1

Premium Wordpress Themes by UFO Themes