ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЭВ

mod-1Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаас хойш энэ өдрөөр улсын хэмжээнд бүх төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд мод тарьдаг уламжлал тогтсон билээ. Энэхүү уламжлалын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын хамт олон 2014 оны 05 дугаар сарын 10-нд өөрийн эзэмшлийн газар дээр 10 настай “Шинэс”, “Гацуур” гэсэн хоёр төрлийн 300 гаруй мод тарьж суулгалаа. Ойн нэг га талбай жилд 10 гаруй тэрбум шоометр хүчилтөрөгч ялгаруулдаг гэдэг. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцохыг уриалж байна.

mod-2

Premium Wordpress Themes by UFO Themes