Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2015-08-25

 Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дээрх хуультай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын хилийн тухай, Терроризмтой тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон болно.

Тус хууль батлагдсанаасаа хойш 20 жилийн дараа мэдэгдэхүйц нэмэлт өөрчлөлт орж батлагдсанаар Төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, зэрэглэлд өөрчлөлт орж, хуулийн зарим хийдэл арилсан бөгөөд байгууллагын бүтэц, зохион байгуулалт, төрийн тусгай хамгаалалтад хамтран оролцдог байгууллагуудын үүрэг оновчтой, тодорхой болсон. Түүнчлэн Төрийн тусгай хамгаалалтын газар, түүний эрх, үүрэг өргөжиж, алба хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой эрх зүйн орчин сайжирснаараа онцлог юм.

 Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг доорхи холбоосоор үзнэ үү.

http://legalinfo.mn/law/details/499?lawid=499

http://legalinfo.mn/law/details/468?lawid=468

Premium Wordpress Themes by UFO Themes