Хан-Уул харш

Хан-Уул харш нийслэл хотоос зургаан км орчим Богд Хан уулын ард, Хатантуулын хөвөөнд үзэсгэлэнт Их тэнгэрийн аманд байрладаг. Уг харшийг олон жилийн турш 50-1 дүгээр байр хэмээн нэрлэж ирсэн. Анх 1951 оны зун ашиглалтанд авсан. Маршал Чойбалсан зуны харшийн зориулалтаар бариулсан юм.

Энд бүтэн люкс 2 /Хааны өрөө, Хатны өрөө гэж нэрлэдэг/, энгийн таван өрөөтэй. Хоёрдугаар давхартаа дээд хэмжээний зочдын уулзалтын болон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах тусгай өрөө, конференц заалтай, нэгдүгээр давхартаа аппертив барих болон 80 хүртэл зочин хүлээн авах өрөө томилог зоогийн газартай. Мөн өндөр хурдтай интернет, өрөө бүр олон улсын ярианы эрхтэй, олон сувгийн телевиз, мини бар , хурал семинар явуулах зориулалтын техник хэрэгсэл, угаалга индүүдлэгийн үйлчилгээтэй.

ih tenger 5 ih tenger 6 ih tenger 7

Premium Wordpress Themes by UFO Themes