Хатантуул зочид буудал

Их тэнгэрийн дээд хэсэгт орших бөгөөд 1961 онд ашиглалтад хүлээн авсан. Дөрвөн давхар тус байранд тус цогцолборын захиргаа байрладаг, төв зочид буудал юм. Энд бүтэн люкс 5, хагас люкс 11, энгийн 28 өрөөтэй. Зочид авах уулзалтын VIP өрөө 2, 80-100 хүний багтаамжтай хурлын заал, “Их тэнгэрийн бага танхим” үзэсгэлэн, их гарын снукер билльярд, бартай, 50-200 хүн хүлээн авах зоогийн танхим, интернет өрөө, факс, валют солих, угаалга индүүдлэгийн үйлчилгээ, теннисний талбай, зочны болон ажилчдын гал тогоо, тохилог вестибюль, холбоо мэдээллийн танхимтай.Тус буудал нь байнгын үйлчилгээтэй.

Premium Wordpress Themes by UFO Themes