Эрхзүйн орчин

Төрийн тусгай хамгаалалтын газрын эрх зүйн орчин

 

Тус байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Монгол улсын Төрийн ордны тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын тогтоолоор  Төрийн ордон, “Их тэнгэр” цогцолбор, Ерөнхийлөгчийн зуны болон өвлийн өргөө, Маршал харш, Засгийн газрын яамдын байрууд болон бусад объектуудын хамгаалалтыг хэрэгжүүлдэг.

           Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн6 дугаар зүйлд дараах албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна гэж заасан байдаг. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд;

  1. Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч;
  2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд;
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн компани эхэлсэн өдрөөс сонгуулийн албан ёсны дүн гарах хүртэлх хугацаанд;
  4. Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин;
  5. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийн амь биед гадны аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад түр хугацаагаар авч болно.
Premium Wordpress Themes by UFO Themes