Хятад улс Эболатай тэмцэхэд Дэлхийн Хоол хүнсний хөтөлбөрт 6 сая доллар хандивлана

2014 оны 10 дугаар сарын 21

Бээжин, 10 дугаар сарын 20, /Шинхау агентлаг/- Хятадын засгийн газар Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийн Эбола вирусын тархалтад яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаанд хувь нэмэрээ оруулж байгаа нь цагаа олсон зүйл боловч урьд өмнө үзэгдээгүй энэхүү өвчний тархалттай тэмцэхэд илүү их санхүүгийн болон хоол хүнсний тусламж хэрэгтэй байгаа тухай Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийн ажилтан даваа гарагт мэдээллээ.

Энэ сарын эхээр Хятад улс Эбола вирусын хамгийн их тархалттай байгаа гурван орон-Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад халдвар авсан 1,3 сая хүнд 6 сая америк долларын тусламж үзүүлэхээр амлажээ. Хятад дахь Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч хэлэхдээ Хятад Улсын хандив нь Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийн таван том донор болох Дэлхийн банк, АНУ, Нэгдсэн үндэстний байгууллагын нэгдсэн яаралтай тусламжийн сан болон Япон Улс зэргийн нэг юм.

Энэхүү хандивыг гурван улсад тэнцүү хуваах ба яаралтай тусламж хэрэгтэй байгаа 300,000 мянга гаруй хүмүүст нэг сарын хэрэглээ болох баяжуулсан үр тариа, шар буурцаг, будаа зэрэг хамгийн чухал хэрэгцээт хүнсний хангамжаар хангах ба мөн түүнчлэн хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлж тусгайлсан шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр хангах юм байна.

Эболатай тэмцэхэд Хятадын засгийн газраас үзүүлж буй тусламжийн гуравдагч болон сүүлийн шатыг Хятад Улсын дарга Си Зиньпин 09 сарын 18-нд зарласан юм. Эболагийн вирус нь “зөвхөн эрүүл мэндийн хямрал бус” энэ нь хүн төрөлхтөнд заналхийлж буй ноцтой асуудал, эдийн засгийн болон нийгмийн хор уршиг нь Либери, Гвиней, Сьерра Леоноос хил хязгаагүй тархаж чадна хэмээн Бээжинд болсон хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Хятадын тусламж “энэ хэцүү цаг үед гарч ирсэн вирусын тархалтыг бууруулахад бидэнд их хэрэгтэй зүйл юм” хэмээн тэрээр сэтгүүлчдэд хэлжээ.

Хятад Улс баруун Африкт тусламж үзүүлсэн засгийн газруудын анхдагчдын дунд байсан бөгөөд үүнд Сьерра Леонд эмнэлэгийн мэргэжилтнүүдээ илгээсэн.

Сүүлийн хэдэн долоо хоногт халдвар авсан орнуудад хоол хүнсний хангамж олон түвшинд аюул учруулж байна. Тариаланчид үр тариа тарих болон мал аж ахуй эрхлэхийг хориглож байгаа ба тэд вирусын халдвараас хол аюулгүй газар хайж байна.

Хятад Улс Эбола вирус тархаж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх хангамж, хоол хүнсний тусламж болон явуулын лаборатор мөнтүүнчлэн бусад зүйлсийн тусламжийг санал болгосон хэмээн Худалдааны яамны гадаад тусламжийн хэлтсийн Ерөнхий орлогч дарга Лию Жүньфэн мэдэгдсэн байна.

 Лию  хэлэхдээ Гвиней, Либери, Сьерра Леоний засгийн газартай сайн харилцаа, хамтын ажиллагаатай байгаа ба Дэлхийн хоол хүнсний хөтөлбөр болон Хятадын засгийн газар тун удахгүй Еболагийн халдварт өртсөн хүмүүст хоол хүнсээр хангах юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын засгийн газар Эбола вирусын халдвар авсан гэр бүлийг тэжээн тэтгэхэд тусалж байгаад үнэхээр их талархаж байна хэмээн Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийн /ДХХХ/ Баруун Африкийг хариуцсан бүс нутгийн захирал Денис Броун хэлжээ.

“Хэд хэдэн хэргүүд хурдацтай өсөж байхад ДХХХ үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, хамгийн чухал шаардлагуудын нэг бол хүмүүст туслахад хангалттай сантай байх ёстой юм ” хэмээн тэрээр мэдээлэв.

Хятадын засгийн газрын хувь нэмрээр ДХХХ 179 гаруй сая долларын гуравны нэгийг одоогийн байдлаар хүлээн аваад байгаа ба энэ нь 2015 оны 02 дугаар сар гэхэд Эболагийн тархалтын эсрэг бүс нутгийн яаралтай үйл ажиллагаанд хэрэгтэй юм.

Засгийн газрууд болон олон улсын байгууллагаас ирж буй тусламж Эболад нэрвэгдсэн улс оронд тэдний туслалцааг нэмэгдүүлэх бизнест уриалсан юм.

“Тархалтанд ямар ч хил хязгаар гэж байхгүй” хэмээн ДХХХ-ийн Сайн санааны элч, Хятадын домогт гимнастикч Ли Нин мэдэгдээд тэрээр Баруун Африкт байгаа өлөн зэлмүүн байдалд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.

 CCTV.com

Premium Wordpress Themes by UFO Themes