Хүний амь аварчээ

2014 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03:20 цагт 0384 УНИ улсын дугаартай авто машины жолооч иргэн “Д” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлэн Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр” цогцолборын хашааг мөргөн осол гаргажээ. Ослын улмаас иргэн “Д” ухаан алдаж, машин нь шатаж эхэлсэн бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан тус газрын ажилтан, дэслэгч Б.Батсайхан, дэд ахлагч Л.Балжинням нар холбогдох байгууллагуудад дуудлага өгч, иргэдтэй хамтран шуурхай арга хэмжээ авч ажилласаны үр дүнд иргэн “Д”-г шатаж буй машинаас гарган амь насыг нь аварчээ.

med1
med2

Premium Wordpress Themes by UFO Themes